Monday, August 11, 2014

Компанийн тухай

Үйлдвэр
Манай үйлдвэр нь МNS 831:2001 стандартын сийрэгжүүлсэн хөнгөн бетонон блок үйлдвэрлэдэг.  2008 онд байгуулагдсан, орчин үеийн иж бүрэн автомат тоног төхөөрөмжтэй үндэсний үйлдвэрлэгч компани юм.
     Тус үйлдвэр нь БНХАУ-ын "Chuang xin" компанийн түүхий эд боловсруулалт, орц найрлага тохируулагч электрон удирдлагын системтэй. Сүүлийн үеийн автоклавын төхөөрөмжид 13 атмосферийн уурын даралтаар 12 цаг тасралтгүй шарж боловсруулж сайн чанарын блок үйлдвэрлэдэг.
    Хоногт 140 м3, жилд 40000 м3 сийрэгжүүлсэн хөнгөн бетонон блок үйлдвэрлэх хүчин чадалтай. Бүрэн автомат зүсэгч тоног төхөөрөмжтэй учир блокыг стандартын дагуу болон хэрэглэгчийн хүссэн хэмжээгээр зүсч бэлтгэж өгөх боломжтой

No comments:

Post a Comment